Энэхүү номын орчуулгыг хянаж, засварласан хүний хувьд тодорхой улс, орнуудыг (31 улс) сонгож Шүүхийн авилгын төлөв байдлыг тусгайлан судалсан мэдээлэл агуулсан тул та бүхэнд маш сонирхолтой (мэдээж энэ талаар сонирхож, судалдаг эсхүл мэрогэжлийн хүмүүст) байх болно гэдгийг хэлэхэд таатай байна.
"Транспэрэнси Интернэшнл-Монгол" байгууллагаас эрхлэн Дэлхий нийтийн авлигын тайлан 2007 – Шүүх тогтолцоон дахь авлига, ном -ын 2 дахь хэсэг орчуулагдаж гарлаа. Нэгдүгээр хэсэг нь 2008 онд "Шүүхийн авлига – харьцуулсан судалгаа" нэртэйгээр орчуулагдаж гарсан билээ.
Энэ удаад "Хоёр дугаар хэсэг: Шүүхийн авлига – улс орнуудын тайлан" -г орчуулж гаргасан бөгөөд уг номонд 31 улс орны шүүх засаглалын тухай судалгаа, тайлан орсон болно. Эдгээр судалгааг тухайн оронд үйл ажиллаагаа буй Транспэрэнси Интернэшнл байгууллагын салбарууд боловсруулсан ажээ.
Үүнд судалгаанд хамрагдсан орнуудын шүүхийн системд гарч буй авлигын гол асуудлуудыг тодорхойлсон ба тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар энэхүү номын зөвлөмжийн хэсэгт тусгагдсан. Тулгарч буй бэрхшээлүүдийг шийдвэрлэх арга зам, зөвлөмж, хэрэв эдгээр зөвлөмжид дурдсан нөхцөл, шаардлагууд хангагдаагүй, энэ талаар зохицуулалт байхгүй, эсхүл байгаа нь сул, ор нэр төдий, хэрэгжих боломжгүй зэрэг тохиолдолуудад авлига хэрхэн биелэлээ олж, бэхждэг талаар тус тус дэлгэрэнгүй өгүүлсэн.
Сэтгэгдлүүд
2009-12-27 -
Бичсэн: Зочин
шинэ сонин зүйл бичихээ яагаад больчихов
2009-11-04 -
Бичсэн: dadido
авилга бол бүх юмны түлхүүр юм биш үү. Аилгатай тэмцэх газрыхан л уншмаар юм байна