Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Манаач, өөрийнх нь улсад байдаг манаачийн хэдэн курсын нэгийг төгссөн.
Ажил ихээ, цаг нар гэж байхгүй, Амралт гэдэг нүдний гэм.
Зарим нэг нь тал бүрийн дарамттай, тарчиг ядуу цалинтай энэ тэр гээд аль эрт хувийн байгуулллагын манаа хийхээр гарсан, тэднээс оносон нь ч байна алдсан ч байна.
Гол нь манаж буй зүйлдээ өөрөөс нь хамаарах алдаа гаргахгүй бол сэтгэл амар, учир нь түүгээр хилээ мануулсан олон түмэн амар жимэр, итгэлтэй байх ёстой байдаг
Хамгийн гол нь манаа хийх нь амар ажил биш, бараг л бүгд түүнийг сэрдэнэ, цаг ямагт сэрдэнэ, хардана.
Хүмүүс их маргана, янз бүрийн зүйлээр маргана, авсан өгсөн, алдсан оносон, алагдсан, аврагдсан гээд л манаачийн ажилд хамаагүй зүйл гэж байхгүй өмд гутлаас эхлээд өрх гэр, улс орны ч эрх ашиг яригдана
Ялангуяа хүсэлтийг нь хүлээж аваагүй бол бүүр элдэвлэнэ ...эрх мэдэлтэй арга чаргатай нэг нь бол улс төртэй ч хутгах санаатай
Заримдаа бүүр гадаад хүмүүстэй ч нүүр тулна, хэл ам нэвтрэлцэх, солёлтой зөв ойлголцох гээд л юм юм үзнэ шүү
Хэлтэй амтай нэг нь нүүр нүдгүй цамнах үе ч байна, хэл үггүй тас дуугүй муухай сайхан харах, хандах нэгэн ч бий
Цоорхой оймстой олон жил манаа хийсэн.
Цалин нэмэгдэх сураг сонсоод удсан, уг нь цалин тийм ч хоолойд тулсан эд ч биш л дээ гэхдээ хүн л юм болохоор бусдын адил амьдралын олон шаардлага гарч, тулж тулгамдах үе бишгүй л бий
Аргадах, айлгах хичээх, амлах тамлах, уйлж унжих, унаж тусахаас авахуулаад манаачид нөлөөлөх гэсэн алив оролдлого-арга чаргыг тоолбол зузаан гэгчийн ном бичигдэх биз
Уул шугамндаа ганцхан “дарга”-тай, тэр нь ярьдаггүй, хэлгүй юм. Уг нь тэр их сайн хүн, аливаад тэгш ханда, хүсэлт хэрэгцээ шаардлага бүрийг нь нягтлаж байж нэвтрүүлэхийг мань манаачид зүйл бүрээр захиж байдаг.
Манаач тангараг өргөнө өө гэхдээ хэн нэгэн албан тушаалтан, байгууллагад захирагдах тухай биш Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг шударга сахиж явахаа ард түмэнд тангарагладаг, албан тушаалтны өмнө бөхөлзөж ёслох биш, төрийн буюу ард олны сүлдэнд ёсолдог юм л да уг нь ....
Шүүгч “шударга ёсны хил”-ийн манаач
654 уншигдсан.