Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Загас мэт
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

 

Нэгдүгээр сард 2009 оны "Утгын чимэг" богино өгүүллэгийн улсын уралдаан болж өнгөрлөө. Тэнд зохиолч Батхуягын "ЗАГАС МЭТ" нэртэй өгүүлэл олны анхаарал их л татсан нэгэн байлаа. Өнгөн дээрээ хошин шог аястай мэт боловч ачир дээрээ айхавтар нарийн өгүүлэмжтэй байсан.

Энэ өгүүллэгт аливаа зүйлд, эсхүл тодорхой харилцаанд Загас мэт байдлаар хандах нь ямар их ашигтай талаар /эхэндээ/ ихээхэн сайн гаргаж өгдөг бөгөөд харин ингэж загас мэт байсаар эцэстээ залруулж болзошгүй сөрөг үр дагаварт хүргэдгийг уран тодооор илэрхийлж чадсан байна.

Саяхан манай хууль, шүүх эрх мэдлийн бүхий л байгууллагуудын ажилтнууд чуулж шүүх, хуулийн байгууллагуудын шинэчлэлийн тухай сэдвээр 2 бүтэн өдөр санал онолоо ярилцлаа. Харин төгсгөлд нь нэгдсэн чуулган болж, салбар чуулгануудаас гарсан саналуудыг танилцуулах үед надад дээрх уран зохиолын өгүүлэл дэхь "ЗАГАС МЭТ" байдлыг манай хууль, шүүх эрх мэдлийн байгууллагын зарим нэгэн ажилтнууд ихээхэн хүсч, бусдыг загас мэт байдлаа хадгалахыг шаардаж байдгийг олж мэдсэн юм.

Гэтэл миний бодлоор шинэтгэл ярьж байгаа үед загас мэт байхыг шаардах нь хэр зохимжтой юм вэ дээ, мэдэхгүй. Ер нь бол Ардчилсан Үндсэн хуулиас эхлэн хууль, шүүхийн байгууллагуудад шинэтгэл хийгдсээр ирсэн. Гэвч онцлог нь шинэтгэлийн тухай асуудал бол зөвхөн нэгэн хэсэгт, нэгэн үед, нэгэн цаг хугцаанд яригдах ёстой биш, харин нийгэм хөгжихийн хирээр зайлшгүй байнга  хөндөгдөж яригдах сэдэв. Хэзээ эсхүл хэн шүүхийн удирдлагад байхаас үл хамааран шинэчлэл хийгдэх зүйн хэрэг, учир нь "шүүх" нийгмийн бүрэлдэхүүн болохын хувьд үргэлжид мөнхийн "хөдөлгөөн", өөрчлөлт шинэчлэлтийг шаардаж байх болно. Зарим судлаачид (зарим нэг дэмий, хоосон, мэдлэггүй шүүмжлэгч биш) шүүх өөрөө эрс шинэчлэгдэж амжаагүй байгааг хэлж, сануулж байна. "Шүүхийн шинэтгэл" –ийн тухай хэлэлцэхэд ялангуяа дотор нь ажиллаж, юу нь болж, юу нь болохгүй байгааг бие, сэтгэлээрээ мэдэрч, шүүх гэсэн нэр сайн, муугаар хэлэгдэх тоолонд яс хавталзаж суудаг тэр “хүмүүс” идэвхийлэн оролцох шаардлагатай. Тэгээд ч шүүхийн шинэчлэлийн талаар ярихаар хэн нэгний ажил үүргийг булаан хийх гэж байгаа мэт, эсхүл эсэргүү тэрслүү этгээд мэт ойлгогдох цаг улиран одсон биздээ.

Гэхдээ шүүхийн удирдлага, бүтэц, зохион байгуулалтад хийгдэх шинэтгэл нь өөрөө шүүхийн “бие даасан”, “хариуцлагатай” байх зарчмуудын хүрээнд байх ёстой. Шинэтгэл хийж байна гээд эдгээр зарчмуудаас гажиж болохгүй. Эдгээр хоёр зарчмыг Монгол гэрээр зүйрлэвэл “шүүх” оршин тогтнох тулгуур хоёр багана болох юм. Аль нэг нь доголдвол шүүх “шүүх биш” болно. Жишээ нь: шинэтгэл хийж байна гээд "хариуцлагаас мултрах, хайцаалах"  боломж олгосон өөрчлөлт хуульд оруулж болохгүй, мөн шинэтгэл хийж байна гээд "хараат бус байдлыг одоогийнхоос улам дордуулсан" өөрчлөлт хуульд хийж болохгүй.

Ялангуяа  тэр "шүүгчийг сонгуулиар" тодруулдаг болох тухай өнгөрсөн зууны эхэн үеийн улирсан баларсан, үеэ өнгөрөөсөн, уршигтай, урхагтай, сул талууд нь олон улс даяар ямар нэгэн дахин нотлох, турших шаардлагагүй болтлоо илэрхий болсон зүйлийг "шинэтгэл" -ийн арга, хэлбэр гэж үзэх огтхон ч шаардлагагүй. Харамсалтай нь одоо манайд бас ч үгүй боломжийн хэмжээнд олонд танигдсан хуульчид үүнийг шүүхийг шинэчлэх нэгэн боломж хэмээн "зүтгүүлж" байгаа юм, тун харамсалтай байна. Түүнчлэн аливаа шинэтгэлийг хүнээс (боловсон хүчин) эхэлж хийх нь зайлшгүй байна. Тиймээс хууль, шүүхийн байгууллагуудыг шинэчлэх, хүний эрхийн жинхэнэ баталгаа болгон хөгжүүлэх ажиллагааны хувьд загас шиг дуугүй байх нь оновчгүй бөгөөд загас мэт байхыг шаардах нь ч утгаггүй болов уу даа.

1870 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2010-05-21 -

Бичсэн: àðãàà áàðàãñàä (зочин)

Èðãýä á¿ãä ýðõ ç¿é÷ áàéõ àëáàã¿é ÷ õóóëü ýðõ ç¿éí òàëààð òîäîðõîé ìýäëýãòýé áàéõ ¸ñòîé.

- Õ¿í òºðñºí öàãààñ ýõëýí íèéãìèéí õàðèëöààíä îðîëöîæ áàéäàã , Íèéãìèéí õàðèëöàà ìààíü çàí çàíøëûí áîëîí ýðõ ç¿éí õàðèëöààãààð çîõèöóóëàãäàæ áàéíà.

Ýðõ ç¿éí õàðèëöààíû ¿íäñýí êàòåãîðè íü ýðõ , ¿¿ðýã , õàðèóöëàãà ãýäýã îéëãîëò áàéäàã . áèä ýðõýý õýðõýí ýäëýäýã , ¿¿ðãýý õýðõýí õ¿ëýýäýã, õàðèóöëàãàà õýðõýí óõàìñàðëàäàã ýñýõýý ººðñäèéí ¿éëäýë áîëîí ýñ ¿éëäýõ¿éãýý𠺺ðèéí àìüäàð÷ áàéãàà íèéãýìäýý èëýðõèéëæ áàéäàã.
Èíãýýä ýíý õàíäëàãààðàà õóóëü ýðõ ç¿éí àëèâàà çîõèöóóëàëòàíä õàìðàãääàã . Ýðõýý õýòð¿¿ëýí õýðýãëýõ , ¿¿ðãýý áèåë¿¿ëýõã¿é áàéõ, õàðèóöëàãàà îéëãîäîãã¿éãýýñ ºíººãèéí íèéãìèéí çºð÷èë , ãýìò õýðã¿¿ä ãàð÷ áàéãàà.
Èéìä ýíý á¿ãäèéã çîõèöóóëàí çºâ øóäàðãà èðãýí áîëîõ òºëºâøèë íü õóóëèéí òîäîðõîé ìýäëýãòýé áàéõ ÿâäàë
Õóóëèéí ìýäëýãòýé áàéõ ãýäýã íü ÿìàð íýãýí õóóëèéã ¿ã ¿ñýãã¿é öýýæëýõ áóñ õàðèí òóõàéí õóóëü ýðõ ç¿éí çîõèöóóëàëòûã çºâ ñóäëàõ, òàíèõ, óõàãäàõóóí þì.
Ìàãàäã¿é áèä á¿ãäèéí ºìíººñ ýðõ ç¿é÷ ìýðãýæèëòýé õ¿ì¿¿ñ ¿éë÷ëýõ ¸ñòîé ãýñýí îéëãîëòîîð õàíääàã áàéõ.
Ãýõäýý ÿìàð ÷ ñàéí õóóëü÷ õ¿í òóõàéí õ¿íèé õ¿ñýë çîðèãèéã ººðººñ íü èë¿¿ õýðýãæ¿¿ëíý ãýæ áàéõã¿é .
Õóóëü íü á¿òýö àãóóëãà íü åðºíõèé人 òºñòýé. Èõýíõ ñàëáàð õóóëèóä íü Óäèðòãàë õýñýã , íýð òîìü¸î, òóõàéí ñàëáàðûí á¿òýö çîõèîí áàéãóóëàëò, àëáàí òóøààëòíû ýðõ ¿¿ðýã , ¿éë àæèëëàãààíû çîõèöóóëàëò , õàðèóöëàãà ãýñýí ¿íäñýí á¿òýöýýð áàòëàãäàí ìºðäºãäºæ áàéäàã.

Ýì÷ õ¿í áîë õ¿íèé ñýòãýë ñàíàà áèå ìàõáîäèéã ýì÷èëäýã áîë õóóëü÷ õ¿ì¿¿ñ íèéãìèéã ýì÷èëäýã. Þó ãýñýí ¿ã âý ãýõýýð íèéãìèéí çºð÷èë人í, õ¿ì¿¿ñ õîîðîíäûí ýðõ ¿¿ðãèéí ìàðãààí íü íèéãìèéí òîäîðõîé áàéäëààð äîãîëäóóëæ áàéäàã, ýíý àñóóäëûã çîõèöóóëäàã óòãààðàà íèéãìèéã ýð¿¿ëæ¿¿ëäýã,

Øóäàðãà ¸ñûí áàòàëãàà ø¿¿õ ýðõ ìýäýë áàéäàã . Ýíý õýðõýí àæèëëàæ áàéíà òýð ¿íýëãýýãýýð íèéãìèéí øóäàðãà áàéäàë , àìãàëàí òàéâàí îð÷èí á¿ðäýõ ó÷èðòàé áàéäàã.


ó÷èðòàé . Íýð òºð, õ¿íëýã çàí ÷àíàð, íýð òºðèéí áàòàëãàà, õóóëü÷èéí ¸ñ ç¿é , ìýäëýã ìýðãýøëèéí ò¿âøèí õàìààð÷ õóóëü÷èéí íèéãýìä ýçëýõ áàéð ñóóðü áýõæèíý.



. Шууд холбоос

2009-12-12 - Hello.

Бичсэн: Juristmn

ta niitlelee buren eheer ni oruulahgui.Nileen tovchilson bnshuu.
Bi tanii shuuhiih songuuliar baiguulah ni tiim onovchtoi sanaa bus gdgtei sanal beg bnaa.Uchir shuuhiih ulstor ediin zasgiin hureenees angid bailgana gdggui biluu.Songuuliar baiguulna gedeg shuuh ooroo ulstor hiij,ulstoroor hootsoldoh bolnoshuudee.Mon songuulid zartsuulah horongo mongoo oorsdiin mergejliig ashiglaj olohgui gesen batalgaa haana ch bhgui unen bhaa.Mongoliin nohtsold bol bur ch "songodog" utgaar ulssotjuuleh bailgui.Neg hereg shiidverlehed teden togrog geh ni holgui boloh blgui.Za yu ch mdhgui bj hetruulchh shg bolloo.Ene minii l bodol
raised eyebrow ирмэх

. Шууд холбоос

2009-09-24 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос

2009-08-21 - Zochin

Бичсэн: Зочин

УИХ-ын 76 гишүүнийг л сонгох гэж ямар юм болдог билээ дээ, гэтэл шүүгчийг сонгоно гэвэл юу болохыг төсөөлөхөд ч бэрх байна. Тэгээд сонгуулийн зарчмаар гарч ирсэн хүн чинь дахин сонгогдохын тулд эсхүл сонгож өгснийх нь тулд тухайн хүмүүстээ үйлчлэх хэрэгтэй болно биз дээ. Тэгэхлээр нөгөө шүүхийн хараат бус зарчим хаачих болж байна.

. Шууд холбоос

2009-07-15 - сэтгэгдэл

Бичсэн: Gansukh (зочин)

Уг нь Монгол хүн Үндсэн хуулинд заасан шударга шүүхээр шүүлгэх эрхтэйнхээ хувьд чөлөөт сонгуулиар шүүгчээр сонгох замаар шүүхээ байгуулж шүүлгэх нь хамгийн шударга мэт боловч ийм арга замаар шүүхийг шинэчлэн гэж манай нийгэмд лав байхгүй. Учир нь манай нийгэмд сонгуулийн яаж, ямар балиар бохир аргаар явуулж болох тэр бүх арга маш нарийн хөгжсөн байгаа учраас шүүгчийн сонгууль мөн тэр л арга замаар явагдана. Ийм замаар гарч ирсэн шүүгч шударгаар ажиллана гэдэгт бүхий л эрүүл ухаантай хүн итгэхгүй байх.

. Шууд холбоос

2009-06-28 -

Бичсэн: dadido

hyyli zuin tehnikiin talaar bicheech.hyyli heregleh tuhai bichihiig tanias guij bna. баярлах

. Шууд холбоос

2009-06-08 - unen

Бичсэн: cecen

shuux gexleer l xargis xuulitai, xar xuvtsastai xeden xun xatuu shiideed bna gedeg dee.

. Шууд холбоос

2009-06-02 -

Бичсэн: Зочин

Загас мэт нэртэй өгүүллэгийг телевизээр жүжигчин Алтаншагай уншиж байхыг сонссон юм байна. Шүүх, шүүхийн ажилчдыг яагаад загас мэт болгодог вэ гэдэгт гол нь байна л даа. Магадгүй тэд загас мэт байхыг хүсддэггүй байх.
Миний бодлоор шүүхийн шинэчлэлийг боловсон хүчний асуудалд анхаарлаа хандуулах цаг болсон гэдэгтэй санал нэгтэй байна. Шүүгч нар, мөн энэ туслахууд уу аая яа яа

. Шууд холбоос

2009-06-01 -

Бичсэн: dadido

ер нь төрийн ихэнх байгууллагууд юм биш үү. Үнэндээ төрийн байгууллага МИ СИ ЭС ч юм уу аль нэг компаниас дор, бүтээмж муутай, шаардлагатай муутай, цаг ашиглалт нуль, хэрэгтэй хэрэггүй байгууллага хоорондын болон дотроо болдог сагс, волейбол, ширээний теннис, караоке тэмцээнүүддээ ихэнх цагаа алдаад байна ш дээ. Чадалтай нэг нь гараад шууд компани юм уу хувиараа юм хийгээд л үлдэж байна шд.

. Шууд холбоос

2009-05-20 - хариулт

Бичсэн: Цэндийн Цогт

"Монгол Улсын Хууль зүйн салбарын Шинэтгэл: Цаашдын зорилтууд" сэдэвт хурал
2009-3-13-14 нд
Их тэнгэрт болсон юм.
USAID, GTZ, Хууль зүйн яам хамтран зохион байгуулсан юм.

. Шууд холбоос

2009-05-20 - асуулт

Бичсэн: Зочин

шүүхийн шинэчлэлийн талаар хаана хэзээ юм болов оо, энэ талаар мэдээлэл байна уу?

. Шууд холбоос





:-)
 
xaax