“Гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг ШҮҮГЧ өөрөө хамгаалагдсан байж дараа нь өөр бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах …
Tweet
Хүний нийгэм өөрөө тааварлашгүй олон төрлийн харилцааг үүсгэх, тохиолдох боломжтой юм. Тиймээс нийгмийн харилцааг зохицуулсан “хууль” нь тэр бүх байгаа болон байж болох тохиолдолуудыг бүрэн зохицуулах боломж байхгүй. Хуулийг тухайн тохиолдол бүрт оновчтойгоор хэрэглэж, үүссэн маргаан, асуудлыг шийдвэрлэхийн тулд шүүх, шүүгч байдаг.
Латин гаралтай “justice” гэсэн үг нь англи хэлэнд “шудрага ёс” гэсэн шууд утгыг агуулдаг. Эндээс үзвэл “шудрага ёс” гэсэн үг “шүүх” гэсэн үгтэй нэг утгаар хэрэглэгддэг, бие биенээс нь салгаж ойлгох боломжгүй ажээ. “Шүүх – шудрага” эсхүл “шүүх - шудрага бус” байхын тухай маргаан байхгүй харин “шүүх ажиллагаа - шудрага” эсхүл “шүүх ажиллагаа - шудрага бус” байгаа тухай хэлэлцэж, маргаан өрнүүлдэг байна.
Манайд эсэргээрээ буюу “шүүх шудрага” байна уу “шүүх шудрага бус” байна уу гэж маргадаг, энэ нь зөв ч юм шиг. Учир нь хөгжингүй улсуудад шүүхийг бүрдүүлж, шудрага ёс (шудрага хууль) -ыг тогтоож, хамгаалж байх үндсэн үүрэгтэй “шүүгч” –ийг улс төрийн, эдийн засгийн, төрийн бусад эрх мэдэл, ашиг сонирхлын групп болон хувь хүний нөлөөллөөс ангид байх нөхцлийг “боломжит дээд хэмжээнд” бүрдүүлсэн байдаг.
Харин манай улсад хууль, эрх зүйгээр шүүхэд, шүүгчид тавигддаг шаардлага бол өрнөдийн орнуудын төвшинтэй яг ижил өөрөөр хэлбэл “шүүх нь бие даасан, шүүгч нь хараат бус байх” явдал, харин шүүгч энэхүү өндөр хариуцлага, үүргийг биелүүлэхэд шаардлагатай хамгаалалт хууль, эрх зүйн бусад хэм хэмжээгээр олгогдоогүй, байгаа зарим нь ор нэр төдий, хэрэгжих үндэслэлгүй сул зохицуулалттай байдаг.
Дээр дурьдсанчлан шүүхээс - бие даасан гэдгийг, шүүгчээс - хараат бус гэсэн утгыг салгаж ойлгох юм бол шүүх, шүүгч гэдэг байгууллага, ажил үүрэг утга чанараа бүр мөсөн гээнэ гэсэн үг. Шүүх, шүүгч бол Монгол улсад хүний эрх, эрх чөлөө хэрэгжихийн цорын ганц баталгаа мөн. Энэ утгаар нь авч үзвэл “гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг шүүгч өөрөө хамгаалагдсан байж дараа нь өөр бусдын эрх, эрх чөлөөг хамгаалах тухай ярих боломжтой болно.
Гэхдээ “шүүгч хараат бус байх” явдал бол харьцангуй ойлголт бөгөөд дийлэнхдээ тухайн хувь шүүгчийн төлөвшилөөс хамааралтай. Хэдий тарчиг ядуу цалинтай, тал бүрийн дарамттай ч “хуулийн өмнө” өргөсөн тангарагтаа үнэнч, нийгмийн амьдрал оршин тогтнох үндэс болсон “хүний эрх” гэгч амин чухал зүйлийг хамгаалах цорын ганц амьд хэрэгслэл гэдгээ бүрэн ухамсарласан шүүгч олон байна.
Нийгмийн ихэнх хэсэг аливаа маргааныг “шүүх” –ээр шудрага шүүлгэх сонирхолтой, энэ ч жам ёсны шаардлага юм. Харин цөөн хэсэг бүлэг хүмүүс маргааныг “шүүх” –ээр өөрийн хүслээр шийдвэрлүүлэх сонирхолтой байна. Үүнд сүүлийн үед өөрийгөө бүхний “багш” хэмээн хэт итгэсэн ЗАРИМ НЭГ өмгөөлөгч нар ч багтаж байна.
Шүүхийн журмаар иргэдийн эрх, ашиг сонирхолыг хамгаалах үйл ажиллагаанд хуулийг хэрэглэх асуудлыг боловсронгуй болгоход анхаарч санал шүүмжлэлээ хэлэх үүднээс биш хэдэн илүү бор төгрөгний төлөө -мэргэжлээ, авдаг цалингаараа амьдралаа залган, ажиллаж байдаг шудрагаар ажиллаж буй шүүгчдийг эрх мэдэлтэнтэй, увайгүй этгээдүүдтэй хавсран “шороотой холих” ажлыг хийж байгаа зарим нэг өмгөөлөгч нарт ч энэ бас хамааралтай.
Өмгөөлөгч шүүгч хоёрын хийдэг ажлын хооронд өдөр шөнө шиг ялгаатай,нэг нь маргааныг таслан шийдвэрлэх буюу маргагч талуудын аль алины үндэслэлийг сонсож шийдвэр гаргах үндсэн чиг үүрэгтэй бол нөгөө өөрийн үйлчлүүлэгч буюу тухайн маргааны нэг талд хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх явдал байдаг.
Шууд утгаар нь хэлэхэд “өнөөдрийн өмгөөлөл” –ийн дийлэнх нь “мөнгөн дээр тогтсон, мөнгө хөшүүрэг нь болсон” байна. Мэдээж стратегийн буюу нийтлэг эрх ашгийг хэн нэгэн иргэний холбогдсон хэрэг, маргаанаар дамжуулан өмгөөлөх үйл ажиллагаа хийж буй дэвшилтэд үзэлтэй өмгөөлөгч нарын үйл ажиллагааг энд орхигдуулж болохгүй. Олон эрх зүйн соёлтой залуучууд өмгөөлөгч болж байна, гэвч тэд зөвхөн довоо шарлуулаад явах биш, өмгөөлөлийн байгууллагын үйл ажиллагаанд салхи оруулах талаар бодох цаг болжээ.
Шүүхийн нэр хүнд гэдгийг шүүхийн шийдвэрлэсэн тодорхой нэг хэрэгтэй холбогдуулан ярих, хамааруулах, хэвлэл мэдээллээр ард иргэдэд буруу ойлголт өгөх зорилгоор цацах нь өрөөсгөл юм. Шүүх бие даасан, шүүгч хараат бус байна гэдэг бол шүүх, шүүгч нэг үзэл номлолд нэвт шингэсэн, хэн нэгэн хүн, улс төр эдийн засгийн бүлэглэлээс шууд хараат хэвлэл мэдээллээс ч, тэдний үзэл сурталын нөлөөнд автсан олон нийтээс ч, албан тушаалтан, нам, эвсэлээс ч хамаарахгүй байна гэсэн үг.
Шүүхийн шийдвэрлэсэн тодорхой хэргийн шийдвэр энэ хэрэгт ашиг сонирхолтой этгээдэд ашиггүй гарснаас хамааран, өөрт ашиггүй шийдвэр гарсны төлөө шүүхийг нөлөөлөлд орсон гэх, шүүхийн төсөв мөнгөний асуудлаар хаана, бооно гэх аястай санал шүүмжлэл газар аваад байна. Бид өнөөдөр ардчилсан хуультай, тогтолцоотой улс заавал нэг тодорхой хүний хүслээр эсвэл нэг улс төрийн хүчний сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргах ёсгүй. Энэ бол өнөөдрийн шүүхийн тэр дотроо Үндсэн хуулийн шүүх, захиргааны хэргийн шүүхийн хамгийн тулгамдсан асуудал мөн.
Ингэж шүүмжлэж, байгаа хүмүүс, албан тушаалтанууд үнэн сэтгэлээсээ шүүхийн болон шүүн таслах ажиллагаагаар хүний эрхийг хангах ажиллагааг боловсронгүй болгох асуудалд санаа зовсондоо биш тодорхой хэрэг маргааны шийдвэрт гомдлоо тайлах аястай нь олонх байдаг. Нэр хүнд чинь унана, нэр хүндтэй чинь ярина гэх асуудалд: хувь хүний тухайд бол нэр хүндээ бодно, хичээнэ гэдэг бол бараг л хэн хүнд таалагдахын төлөө байна гэсэн үг. Харин шүүхэд нэр хүндээ бодох гэдэг юмуу хичээх гэсэн ойлголт байх ёсгүй мэт. Хэрэв шүүх нэр хүндээ бодно гэх бол хэн нэгэнд таалагдах шийдвэр гаргахыг хэлнэ.
Шүүгчийн ажил бол бусдад тус хүргэдэг ажил биш, хэзээ ч хэн ч шүүгчээс хийж буй ажил үүргийнх нь хувьд тусламж, дэмжлэг бүү хүс! бүү гуй!, гуйсныхаа дараа хараал эсхүл зүхэл, бүр ерөөл ч хийгээд хэрэггүй.
864 уншигдсан. Латин гаралтай “justice” гэсэн үг нь англи хэлэнд “шудрага ёс” гэсэн шууд утгыг агуулдаг. Эндээс үзвэл “шудрага ёс” гэсэн үг “шүүх” гэсэн үгтэй нэг утгаар хэрэглэгддэг, бие биенээс нь салгаж ойлгох боломжгүй ажээ. “Шүүх – шудрага” эсхүл “шүүх - шудрага бус” байхын тухай маргаан байхгүй харин “шүүх ажиллагаа - шудрага” эсхүл “шүүх ажиллагаа - шудрага бус” байгаа тухай хэлэлцэж, маргаан өрнүүлдэг байна.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.