Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүгчийг сонгох нь “авилгыг улам гааруулах” сөрөг үр дагвартай
Tweet

2007 оны 11 дүгээр сарын 15 New York, Саяхан Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалаасаа тэтгэвэрт гарсан шүүгч Сандра О`Коннор New York муж болон бусад мужид хэрэгжиж байгаа “шүүгчийн албан тушаалд сонгууль явуулдаг” системыг “авилгын өөгшүүлсэн хэлбэр” хэмээн буруушаасан мэдэгдэл гаргажээ.

Тэрээр Нэгдсэн улсын хэмжээнд тэргүүлэх хуулийн сургуулийн нэг болох Колумбын Их сургуулийн Хуулийн сургуульд зочлох үеэрээ дээрх мэдэгдлийг хийж, энэхүү “алдаатай системыг яаралтай засаж, өөрчлөх” нь хуулийн мэргэжилтэнүүдийн өмнө тулгарч буй нэн тулгамдсан асуудал болохыг онцолж, тус сургуулийн эрдэмтэн профессорууд болон оюутануудад хандаж энэ үйлсэд хүч нэгдэхийг уриалсан байна.
(http://www.law.columbia.edu/media_inquiries/news_events/2007/November/oconnor_judges)
Гэтэл Монгол Улсад энэ хандлага эсрэгээрээ буюу “шүүгчийн албан тушаалд сонгууль явуулах нь зөв, Америкын бүх муж улсуудад шүүхийн шүүгчийг сонгуулиар сонгодог” гэх мэтээр ташаарсан байх юм. Америкын нэгдсэн улсын бүх мужууд шүүгчийг сонгодоггүй бөгөөд тус улсын хэмжээнд шүүгчийг сонгодог энэ системээс татгалзах урт удаан жилийн аян олон жилийн өмнөөс одоог хүртэл өрнөж байгаагаас харвал “шүүгчийг сонгодог систем нь шалгарсан арга биш төдийгүй томилдогоосоо долоон доор болох нь нотлогдсон”, түүнчлэн энэ талаарх хэдэн зуун нийтлэл интернетээс олж унших боломжтой байгаа. Шүүгчийг томилох эсхүл сонгохын давуу болон сул талуудыг харьцуулсан судлагаа ч олон байдаг. Тиймээс асуудлыг ул суурьтай, бодит судалгааны үндсэн дээр хөндөж тавих нь зүйтэй болов уу. Монгол Улсад шүүгчийг томилж байгаа одоогийн системыг олон улсын практикт шалгарсан хэлбэрт нийцүүлэн улам боловсронгуй болгох нь илүү оновчтой.

696 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2008-01-22 -

Бичсэн: peace

big hug

санал нэгтэй байна, манай ерөнхийлөгчийн тамгын газар энэ талаар анхаарна гэж найдаж байна. дэлхий нийтийн чиг хандлагаас зөрөөд, дахиад туршлагын туулай болмооргүй л байна шүү

. Шууд холбоос





:-)
 
xaax