Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Дархлаа ч уг нь сайн зүйл л дээ. Хүний бие дархлаа сайтай бол тэр бүр муу юм халдахгүй гэдэг дээ. Байгууллага ч ялгаагүй байх. Гэхдээ дархлаа хэтэрвэл чанаргүй, чадваргүй, ажилдаа тэнцэхгүй этгээдүүд ДАРХЛАГДАЖ, улмаар хөгжил, дэвшил үгүй болдог. Түүнчлэн дархлахын өмнө өндөр шалгуур тавигддаг даа, жишээ нь Монгол бөхөд бол дархан аврага болохын тулд мөн ч их хөлс хүч, олон жилийн нөр их хөдөлмөр зарцуулж байж нэг юм болдог биз дээ.
Аливаа асуудалд дархлаа байх нь зайлшгүйн зэрэгцээ хэмжээ, хязгаар гэж байх ёстой. Шүүхийн боловсон хүчний асуудалд ч гэсэн ялгаагүй.
Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 32.6 -д зааснаар "Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилох" бөгөөд "Ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж" болдог зохицуулалттай билээ.
Харин зарим нэг хүмүүсийг ажиглаад байхад “хийж бүтээж гавихгүйгээр барахгүй бүр эсэргээрээ” дахин удирдах ажилтнаар ажиллуулах ямарч бололцоогүй, чадваргүй, хамт олны дунд ямар ч хүлээн зөвшөөрөлтгүй болчихсон байтал нь зүтгүүлээд, нөгөө нь зүтгэсээр байгаад болчих юм.
За тэр хүн яахав гэж бодож болохгүй нь ээ цаана ажил, тэр тусмаа маш хариуцлагатай хүний эрх, бүр амь амьдрал шийддэг бүхэл бүтэн шүүхийг тэр хүн чинь зөв, шударга, хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй хүн шүү дээ. Шүүхийг зохион байгуулах, менежментийн хувьд зөв удирдаж авч явахаас ихээхэн зүйл хамаарч байгаа учраас бид үүнд зайлшгүй анхаарал хандуулах ёстой.
Шүүх бүр тус тусдаа бие даасан байгууллага болохын хувьд тухайн шүүхийн өнгө зүс, олны дундах нэр төр нь түүнийг удирдан зохион байгуулах /эрх мэдэл гэхээс илүү/ үүрэг, хариуцлага бүхий “Ерөнхий шүүгч” –ийн менежментийн арга барилаас ихээхэн хамаарна.
Гэтэл тухайн хүний "боломж, нөөц" нь аль хэдийнэ дуусаад, шавхагдаж гүйцсэн төдийгүй, зарим нь бүр мөрөөрөө ажлаа хийгээд явахын оронд харин ч тухайн шүүхийн үйл ажиллагаанд “хүндрэл учруулж” ерөнхий шүүгчийн зохион байгуулалтын эрх хэмжээг шүүгчдийг, шүүхийг даргалах эрх хэмээн итгэсэн этгээдүүд шударга, нээлттэй өрсөлдөөнийн хязгаарлан энэ албанд дархлагдсан амьтан аяатай дахин дахин томилогдож, одоо бүр нэг шүүхэд 12 жил болоод хугацаа нь дуусах дөхөөд ирэхээр нөгөө шүүхэд нь шилжин залардаг болооод байна. Арай ч дэнднээ, ажил хэрэг, чадвар, шударга байдлаараа шалгарсан хүний тухайд бол ямарч асуудалгүй л дээ гэхдээ дээрх байдлаар дархлагдсан дарга шүүгч нарыг хараад байхаад авах юм алга даа даанч.
Шүүхийн удирдах албан тушаал хаших хугацааг Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүний албан тушаалд томилогдож буй хугацаатай ижилтгэж ерөнхий шүүгчийн албан тушаал хаших хугацааг 3 жил болгох хэрэгтэй. Харин тухайн шүүхэд ерөнхий шүүгчээр улиран томилогдох боломжийг 3 жилээр дээд тал нь 3 удаа байхаар, ингээд ч одоогийн боломжоос богино байх юм. Учир нь удирдах албан тушаалд нэг хүн олон жил (12 жил зөвхөн нэг шүүхэд ажиллах боломж) ажиллах нь эхлээд уг хүнд өөрт нь, дараа нь тухайн шүүхэд, эцэст нь шүүхийн тогтолцоонд цөөнгүй сөрөг үр дагаварыг авчирч байна. Шүүхэд хэн нэгний дэмжлэгт хэт горилсон тогтолцоо бүрдэх шинжтэй байна. Шинэтгэл “боловсон хүчнээр дамжиж” хийгдэх нь гарцаагүй. Тиймээс ажил албан тушаал дэвшүүлэх зэрэг асуудалд “merit” тогтолцоог хэрэгжүүлэх. Боловсон хүчний нөөц хүрэлцэхгүй, ачаалал хэтэрсэн учир хэрэг маргааныг “чанартай” шийдвэрлэх үндсэн зорилгод сөргөөр нөлөөлж байна.
1827 уншигдсан.Сэтгэгдлүүд
2011-04-02 - Ерөнхий шүүгчийн хонзон
Бичсэн: холын зочин (зочин)
ЭНЭХҮҮ БЛОГИЙН ЭЗЭН ЦОГТ ТАНД АЖЛЫН АМЖИЛТ БОЛОН ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ ТАНЫГ ДЭМЖИЖ ЯВДАГ ШҮҮ. АМЖИЛТЫН ТӨЛӨӨ УРАГШАА
2011-04-02 - Ерөнхий шүүгчийн хонзон
Бичсэн: холын зочин (зочин)
бас болоогүй дараагийн ерөнхий шүүгч нь өмнөх ерөнхий шүүгчийн ховыг маш сайхан хүлээн авч Хонзогнолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, ажиллахад хүндрэлтэй байдлыг олонтаа үүсгэнэ энэ мэт байдал ил далд ямар нэгэн байдлаар оршин тогтсоор байгаа.тиймэрхүү үнэнч ховоор ажлаа явуулдаг Дарга шүүгч нар шүүхийн тогооноос яаж ийгээд хоол хороосоор... тиймээс шүүхийн боловсон хүчин шүүгчийн дархлаа, дархлагдсан дарга шүүгчийн асуудлыг ярьж байгаа энэ асуудлыг бүрэн дэмжиж байна. тиймэрхүү ДАРГА нар үнэхээр чадавхитай чадвартай боловсролтой бол бас яахав харамсалтай нь удирдах болон хүнтэй харьцах шүүн таслах ажлын хоцрогдсон хуучинсаг өрөвдмөөр арга барилтай нь хэцүү юм даа.......
2011-04-02 - Ерөнхий шүүгчийн хонзон
Бичсэн: холын зочин (зочин)
Зөв санаа байна бүрэн дэмжиж байна. Дарга шүүгч гэж боддог Ерөнхий шүүгч нар байгаа нь үнэн.
тиймээ тухайн шүүхийн нүүр царай тухайн шүүхийг чиглүүлж байгаа ерөнхий шүүгч тамгын газрын даргаас ихээхэн хамаардаг. шүүгчийн ажилд хөндлөнгөөс ордог хэргийг ингэж шийд тэгж шийд гэдэг түүнийг нь дагахгүй хараат байдалд халдлаа гэсэн шүүгчээ ад үзэж дээд шүүх болон дараагийн ерөнхий шүүгчдээ элдвээр хэлж хонзогнодог тэгээд өөрөө болохоор хугацаа нь дуусахаар бас нэг өөр аймагт очоод ерөнхий шүүгч болоод явдаг дархлагдсан ДАРГА шүүгч байгаа. Энэ хүний балагийг чамгүй л амсаж явна даа
2010-10-18 -
Бичсэн: ama (зочин)
hen bichij bgaa n bish. hezee bichij bgaan chuhal gej bodoj bn aa. Tsogt guia uneheer shudarga hiigeed eh orniihoo toloo gesen setgelteigeer bichij bgaad talarhaj bn. taniig hezeed demjih bolno.
2010-05-21 -
Бичсэн: àðãàà áàðàãñàä (зочин)
ñàéõàí íèéòëýë áàéíà
àéìãèéí ø¿¿õèéí åðºíõèé ø¿¿ã÷ íàð ñóì äóíäûí åðºíõèé ø¿¿ã÷èéí àæëûã äàëä óòãààðàà õýðýãæ¿¿ëäýã àæëàà çîãñîîõ íü çºâ.õàìò íýã áàéðàíä áàéäàã ÷ àíõàí øàòíû áèå äààñàí òóñäàà ø¿¿õèéí àãóóëãûã á¿ðýí ýâäýæ ã¿éöëýý. ºíººäºð ÑÄØÅØ íýã çàõèðàìæ òîãòîîë íü ÀØÅØ-í öîõîëò çºâøººðºëã¿éãýýð ãàðàõã¿é òîãòîëöîîòîé áîë÷èõñîí. Ýíý íü íºãºº ìýðãýæëèéí óäèðäëàãààð õàíãàõ íýðèéí äîð ø¿¿õèéí õàðààò áóñ áàéäëûã ¿ã¿éñãýæ áàéíà. çààâðûã äàãàõã¿é áàéõûí àðãàã¿é ÀØÅØ -í äýìæëýã, ñàíàëààð ÑÄØÅØ òîìèëîãäîæ áàéãàà áîëîõîîð ...
Îðîí íóòàãò õýçýý ÷ ñóìûí çàõèðãàà àéìãèéí çàõèðãààíû áàéðàíä áàéäàãã¿é áèç äýý. Ãýòýë ø¿¿õ òýäíýýñ èë¿¿ õàðààò áóñ áàéõ áîäëîãîòîé àòàë çàõèðãààíààñ äîð õàðààò áîë÷èõñîí. ßäàæ òóñäàà áàéâàë ÑÄØÅØ íü öàã òóòàì õàéðò õàëàìæëàã÷ ÀØÅØ-ð¿¿ãýý ã¿éãýýä áàéõã¿é äýý
2010-01-07 -
Бичсэн: Зочин
эндээс харахад ерөнхий хэмээх сэтэр үнэ цэнэтэй, гоё чамин харагддаг болох нь тодорхой байна. түүний төлөө тэмцэл багагүй байдаг нь ч мөн харагдаж байна. уг нь бол бусадтай ижил л шүүгч шүү дээ.
ер нь ерөнхий шүүчгийн шүүн таслах ажиллагаатай холбоотой бүрэн эрхийг хэвээр үлдээж, бусад тэр шалдар булдар эрхүүдийг нь хасаад тамгийн газрын даргад өгчүүл илүү эрүүл зүйл болох буй за.
тэгүүл барьцаад байх юмгүй ажлаа хийцгээх биззз.
2009-11-23 - Zochin (зочин), 2009-08-20 / 18:08 бичлэгт хариулах
Бичсэн: Цэндийн Цогт
Сэтгэгдэл үлдээсэнд маш их талархлаа танд.
Харин Шүүхийн тухай хуулийн 32.4 -ийг жаахан өөрөөр ойлгосон бололтой. Би өөрийн ойлгож байгаагаар тайлбарлах гэж оролдоё.
Хуульд:
32.4.Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно -гэж заажээ.
Энэ нь 1."аймаг, нийслэлийн шүүх", 2."сумын болон сум дундын шүүх", мөн 3."дүүргийн шүүх", түүнчлэн 4."Аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад Дагнасан шүүх" -ийн (өөрөөр хэлбэл одоогийн байдлаар байгуулагдсан байгаа Дагнасан шүүх нь/аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад гэвэл/ Нийслэлийн захиргааны хэргийн шүүх л байна) Ерөнхий шүүгч нарыг 6 жилийн хугацаагаар томилох тухай зохицуулалт юм.
Хуулийн энэ заалтын "бусад дагнасан шүүх" гэдэг нь зөвхөн дагнасан шүүхийн хувьд хэрэглэгдэнэ гэдгийг анхаарвал, уг заалтын "Аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчийг" гэдгийн БУСАД гэдэг нь зөвхөн дагнасан шүүхэд хамааралтай юм. Дахин хэлбэл, бусад гэдэг нь зөвхөн "аймгийн захиргааны хэргийн шүүхээс" гэдэг хэсэгтэй хамааралтай, тэр хэсгийг тодруулсан (хамт уншигдаж ойлгогдох) юм байна.
Яагаад гэвэл "аймгийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалыг тухайн аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч хэрэгжүүлэхээр уг хуульд заасан тул" 32.4 -т "аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад дагнасан шүүх" -ийн Ерөнхий шүүгч гэж заасан юм шиг байгаам шүү.
Өөрөөр хэлбэл уг заалтад аймгийн шүүхийн /аймгийн захиргааны хэргийн шүүхийн гэсэн үг/ Ерөнхий шүүгчийг заагаад өгсөн байгаа.
Гэхдээ би тантай уг заалт жаахан ойлгомж муутай болсон гэдэгтэй санал нэг байна.
many thanks, оройтож хариу бисэн sorry
2009-11-23 -
Бичсэн: Зочин
их зөв бичсэн байна. Ерөнхий шүүгч тухайн шатны шүүхийн дарга биш. Харин ерөний шүүгч бол бусад шүүгчдийн адил шүүн таслах ажил эрхлэхийн зэрэгцээ зөвхөн шүүн таслах ажлын уялдаа холбоог хангаж байх зохицуулалтыг хэрэгжүүлэгч юм. Түүнээс биш аль нэг байгууллагын даргын адил захиргааны удирдлагыг хэрэгжүүлэгч субъект гэсэн ойлголт биш
2009-08-20 -
Бичсэн: Zochin (зочин)
тийм ээ, үүнийг дэмжиж байна. Хуулиндаа тухайн шүүхэд нэг удаа улируулан томилж болно гэдэг ч улируулан томилсон хугацаа нь дуусчихаад байхад ч өөр шүүхэд томилчихдог асуудал гардаг. Залуу, мэдлэг чадвартай шүүгч нараасаа дэмжиж Ерөнхий шүүгчээр томилж яагаад болохгүй гэж. Тэгэхгүй бол би л дархлагдсан хүн гэдэг шиг өөрийнхөө алдаа дутагдлыг ч олж харахаа больчихно. Тэгээд ч Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т "аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүх, аймгийн захиргааны хэргийн шүүхээс бусад дагнасан шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч 6 жилийн хугацаагаар томилно" гэсэн байна. Тэгэхлээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгчээс бусдыг яагаад 6 жилийн хугацаагаар томилоод байна аа.
2009-08-20 -
Бичсэн: 3
рхр
2009-07-15 - сэтгэгдэл
Бичсэн: Gansukh (зочин)
санал бүрэн нийлж байна. Одоо Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа хүмүүсийн ихэнхи нь хуучин нийгмийн бүтээндэхүүнүүд байна. эдгээр хүмүүс өөрсдийгөө дарга л гэж ойлгодог. бусад шүүгчидээ болоод ажилчидаа дарамтлах ёстой гэж ойлгодог юм шиг байна лээ. Шүүн таслах ажиллагаа ч бараг явуулахгүй байгаа. Өөр дээрээ бараг хэрэг авдаггүй. Эрүүгийн хэргийг үзэмжээрээ хуваарилдаг нь бүр ч асуудалтай шууд субьектив хандлага гаргадаг нь тодорхой байгаа. Шүүхийн нэр хүндийг дээшлүүлье гэвэл өөрчлөх л хэрэгтэй. Өөрчлөлтийг боловсон хүчин, менежментийн зөв бодлогоор хийх нь зайлшгүй зүйл юмаа.
2009-07-14 -
Бичсэн: tseene
миний бодлоор бол ерөнхи йшүүгч дарангуйлагч биш харин маркетингийхн албаны дарга шиг ажиллавал болох нь тэр.
2009-07-10 - zuitei
Бичсэн: Gena
eronhii shuugchiin buren erhiin hugatsaag 3 jil bolgoe gedeg zov sanaa baina . Harin manai uls anh Shuuhiin tuhai huulindaa 6 jil gej oruulahdaa yamar negen zuiliig undeslel bolgoson baih, ter ni yu yum bol?
2009-07-04 -
Бичсэн: dadido
tsuglarsan notloh barimtaas ni uur yum shaardagdahgui bol yah gej tegj udaaj hun zalhaaj nervtuulj tsag hugatsaa urdeg yum boloo oihgui bna
2009-07-04 -
Бичсэн: dadido
tiim baih uu. minii bodloor shuuh hergiig denduu udaan shiidej bna gej boddog. zarim hergiig 1 jil ug ni urt hugatsaa baimaar