Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
2007 оны Шүүгчдийн “ёс зүйн байдал” (US & Mongolia)
Tweet

Америкын Шүүгчдын Нийгэмлэг (the American Judicature Society) –ийн Шүүхийн ёс зүйн Төвийн судалгаа, мэдээг үндэслэл болговол, 2007 онд муж улсуудын шүүхийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллгааны үр дүнд 9 шүүгч албан тушаалаасаа огцорсон байна.
Мөн 6 шүүгч Шүүхийн (ёс зүйн) Комисстой тохиролцоонд хүрсний үр дүнд шийтгэлийн хүлээхийн оронд өөрсдөө албан тушаалаасаа огцрох болон тэтгэвэрт гарсан байна. Эдгээр шүүгчидтэй хийсэн тохиролцооны гэрээ нь нийтэд ил тод байдаг ажээ. Түүнчлэн 104 шүүгч 2007 онд нийтийн өмнө буруушаагдан бусад төрлийн сахилгын шийтгэл хүлээсэн байна. Үүнээс 42 тохиолдолд нь сахилгын шийтгэл ногдуулахыг тухайн шүүгч ямар нэгэн хэмжээгээр зөвшөөрчээ. Энэ 104 шүүгчийн 19 –д нь 1 долоо хоногоос 18 сар хүртэлх хугацаагаар шүүн таслах эрхийг нь түдгэлзүүлэх (цалингүйгээр), 24 шүүгчид “нийтийн өмнө буруушаах”, 22 –т нь “нийтийн өмнө сануулах”, 30 –д нь “нийтийн өмнө шүүмжлэх” зэрэг сахилгын шийтгэл ногдуулсан байна. Эдгээр шийтгэлийн зарим нь $500-$1500 хүртэлх торгуултай байна. Цааш нь сонирхвол http://www.gavelgrab.org үзнэ үү
Харин Монгол Улсын шүүхийн Сахилгын хороо, түүний ажлын албанд 2007 онд иргэд, байгууллага, албан тушаалтнаас давхардсан тоогоор 156 шүүгчид холбогдох 138 гомдол, хүсэлт ирүүлжээ. Гомдол, хүсэлтийг дагуу шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр 18 шүүгчид холбогдох 16 гомдол хүсэлтийн дагуу сахилгын хэрэг үүсгэж, дөрвөн гомдлыг харъяалах байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 73 шүүгчид холбогдох 69 гомдол, хүсэлтэд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан байна. Өнгөрсөн онд нийт 13 шүүгч сахилгын шийтгэл хүлээснээс дөрвөн шүүгчийг албан тушаалаас нь огцруулж, долоон шүүгчид сануулах, хоёр шүүгчид шүүгчийн зэрэг дэвийг бууруулах шийтгэлийг тус тус оногдуулсан байна. Цааш нь сонирхвол http://www.gcc.mn эндээс үзнэ үү.

633 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax